Буцах

Үндсэн тохиргоо

01

Тохиргоо цэс

Тан тохиргоо цэсийн тусламжтай өөрийн цаг захиалгын хуудсаа тохируулах боломжтой.

02

Байгууллагын мэдээлэл

Байгууллагын лого, веб хөтчийн таб дээр харагдах буюу favicon icon, бизнесийн нэр, ажлын цаг, хуваарийн багтаамжийг эндээс засварлах боломжтой. Хуваарийн багтаамж гэдэг нь нэг хуваарь дээр дээд талдаа хэдэн захиалга өгж болохыг илтгэнэ.

Эхний сул цаг гэдэг нь үйлчлүүлэгч захиалга өгөх гэж ороход ажилтан сонгох шаардлагагүй сул цагтай ажилтныг сонгох боломжийг нээж өгнө. Харин автомат хуваарилалт тохиргоог идэвхжүүлсэн үед ажилтан сонгохгүйгээр зөвхөн цаг сонгож автоматаар боломжит ажилтан хуваарилдаг болгоно.

03

Захиалгын хуудсын хаяг

Захиалгын хуудас байрших хаяг буюу tovloy.com домэйн дээр өөрийн захиалгын хуудас байрших холбоосыг гараар оноож өгнө.

04

Өнгөний загвар

Нэмэлтээр та өөрийн захиалгын хуудсын өнгөний загварыг өөрчлөх боломжтой.

© 2026 tuvshin.dev
Ашиглах зааварҮйлчилгээний нөхцөлХолбоо барих