Үйлчилгээний зорилго
Tovloy.com нь бизнесүүдэд онлайн цаг захиалга авах, ажилчдын хуваарь удирдах техникийн платформ юм. Платформыг ашигласнаар та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгчийн бүрэн хариуцлага
Бүртгэлийн эзэмшигч нь өөрийн нийтэлсэн мэдээлэл, үйлчилгээ, хүргэлт, төлбөр, үйлчлүүлэгчтэй хийх бүх харилцаанд бүрэн хариуцлага хүлээнэ. Tovloy.com нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийн үнэн зөв, хууль ёсны байдалд хариуцлага хүлээхгүй.
Хориглосон хэрэглээ
Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон бараа, үйлчилгээ нийтлэх, хуурамч мэдээлэл тараах, бусдын эрх зөрчих, платформын ажиллагаанд саад учруулах аливаа үйлдэл хатуу хориглогдоно. Зөрчил илэрвэл үйлчилгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр шууд зогсоогдоно.
Байгууллагын хаяг (slug)
Бүртгэл үүсгэхдээ сонгосон URL хаяг нь зохисгүй агуулга, бусдын нэр брэндийг дуурайсан, фишинг зорилготой, эсвэл идэвхгүй эзлэлт гэж тогтоогдвол Tovloy.com урьдчилан мэдэгдэлгүйгээр хаягийг өөрчлөх эрхтэй. Хаяг өөрчлөгдсөн ч бүх тохиргоо, өгөгдөл хэвээр хадгалагдана.
Төлбөр
Үйлчилгээний төлбөр сар бүр ажилтан тус бүрд тооцогдоно. Төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээний боломж хязгаарлагдаж болно.
Хариуцлагын хязгаарлалт
Tovloy.com нь платформ ашигласнаас үүдсэн шууд бус хохирол, орлого алдалт, мэдээлэл алдалтад хариуцлага хүлээхгүй. Сүлжээ, гуравдагч талын үйлчилгээ, давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн тасалдалд баталгаа өгөхгүй.